Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаанд 3364 малчин өрх хамрагдана

405
Хөвсгөл аймгийн хэмжээнд хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаанд 23 сум 1 тосгоны 3364 өрх хамрагдана.
“Түүвэрт сонгогдсон малтай өрх, аж ахуйн нэгжийг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр тооллогыг нэг зэрэг эхэлж малыг газар дээр нь нэг бүрчлэн нүдээр үзэж тоолно” гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ. Хагас жилийн малын түүвэр судалгаагаар малын индексжүүлсэн даатгалд шаардлагатай тоо, мэдээллүүдийг цуглуулж, үр дүнг нэгтгэн тооцооллыг хийж, даатгуулсан малчдад улсаас нөхөн төлбөрийг олгох ажээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn