Жаргалант суманд малын хорогдол хамгийн их байна

Тус аймгийн нийт мал сүргийн 2,5 хувь нь хорогдсон бол Жаргалант сумын нийт малын 14 хувь, Шинэ-Идэр сумын нийт малын 10 хувь нь хорогдоод байгаа аж. Орон нутагт малын хорогдол их байгаа энэ үед сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулахгүй бол халдварт өвчин гарах эрсдэл өндөр байна гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд Онцгой комиссын 22-р хуралдаан дээр анхааруулж холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Б.Гантуяа