Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаанд 3364 малчин өрх хамрагдана
![](/uploads/posts/2020-05/1590564379_1-aim.jpeg)
“Түүвэрт сонгогдсон малтай өрх, аж ахуйн нэгжийг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр тооллогыг нэг зэрэг эхэлж малыг газар дээр нь нэг бүрчлэн нүдээр үзэж тоолно” гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ. Хагас жилийн малын түүвэр судалгаагаар малын индексжүүлсэн даатгалд шаардлагатай тоо, мэдээллүүдийг цуглуулж, үр дүнг нэгтгэн тооцооллыг хийж, даатгуулсан малчдад улсаас нөхөн төлбөрийг олгох ажээ.
Б.Гантуяа