Норвегийн дипломат Эпштейнтэй холбоотой байсан нь илэрсэн тул огцорлоо

Норвегийн Гадаад хэргийн яам ням гарагт /2026.02.08/ мэдэгдэл хийхдээ нэр нөлөө бүхий дипломат Мона Жуул ноцтой алдаа гаргасан тул албан тушаалаа хүлээлгэн өгнө гэжээ. Жуул нас барсан бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан нь тодорсон юм. Тэрбээр Иордан, Ирак дахь элчин сайдаар ажилладаг байжээ.
66 настай Жуул өмнө нь засгийн газрын сайд, Израил, Их Британи, НҮБ дахь Норвегийн элчин сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг төлөөлж буй өмгөөлөгч Томас Скельбред мэдэгдэл хийхдээ одоогийн нөхцөл байдал нь үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болгосон байсан тул сайн дураараа огцрох шийдвэр гаргасан гэжээ. Скельбред “Мона Жуул энэ асуудлаарх холбогдох бүх баримтуудыг ил болгохын тулд Гадаад хэргийн яамтай хамтран ажилласаар байх болно” хэмээсэн юм.
Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде Жуул бэлгийн хүчирхийлэгч Эпштейнтэй холбогдсон нь тэр ноцтой алдаа гаргасныг харуулж байна. Энэ хэрэг түүний албан тушаалд шаардлагатай итгэлцлийг сэргээхэд хүндрэл учруулна“ гэж мэдэгдэл гаргажээ.
Эх сурвалж: Reuters