Статистикийн хэлтэс аймгийнхаа тоон үзүүлэлтийг анх удаа монгол бичгээр танилцууллаа

418
Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс аймгийнхаа тоон үзүүлэлтийг монгол бичгээр анх удаа танилцууллаа.
Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд Статистикийн хэлтсийн хамт олон монгол бичигт суралцаж эхэлсэн байна. “Цаашид иргэдэдхүргэдэг аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулгыг кирилл, монгол бичгээр хослуулан хүргэнэ. Монгол бичиг бол бидний түүх, бахархал, тусгаар тогтнол. Тиймээс төрийн албан хаагч, хүүхэд багачууд, залууст үндэсний бичгээ хичээнгүйлэн сайн суралцах хэрэгтэй” гэдгийг Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn