Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 50 тарвага нутагшуулжээ

317

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн ээлжит VII дугаар хуралдааны 22 дугаар тогтоолоор Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тарвага сэргээн нутагшуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвагыг Жаргалант суманд сэргээн нутагшуулах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Агнуурын менежментийн “ТЭХ төв" ТББ-тай хамтран зохион байгуулжээ. Зооноз өвчин судлалын төв тарваган тахлын түргэвчилсэн тестээр шинжилгээ авч ажилласан байна.
Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй ба бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn