Төсөв 2027: Хөвсгөл, Завхан, Увс аймаг тэргүүлэв

5

Засгийн газраас ирэх 2027 оны төсвийн төслөө УИХ-д өргөн бариад буй. Хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Мөн 2027 оны төсвийн зарлагын 5.77 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөж, Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.99 их наяд төгрөг төлөхөөр тооцсон байна.
Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсөв өргөн баригдсаны дараа аль аймагт хэдэн төгрөгийн санхүүжилт тавигдсан нь олны анхаарлыг татдаг.
Жил бүрийн төсөв хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нутаг төсвийн хуваарилалтаас хамгийн том бялгууг хүртлээ гэх шүүмжлэл өрнөдөг. Тэгвэл ирэх онд 14 аймагт улсын төсвөөс дэмжлэг олгоно. Тодруулбал, Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 56.3 тэрбум төгрөг хуваарилсан бол хамгийн бага мөнгийг Говьсүмбэр аймагт 9.8 тэрбум төгрөг тусгажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр төсөвтэй Хөвсгөл аймаг хамгийн бага төсөвтэй Төв аймгаас даруй зургаа дахин их төсөвтэй байна.
Хамгийн өндөр төсөвтэй Хөвсгөл аймгийн дараагаар Завхан аймагт 51 тэрбум, Увс аймагт 49.6 тэрбум төгрөгийн дэмжлэг олгох гэнэ.
Үүнээс гадна ирэх онд Архангай аймагт 36.5 тэрбум, Баян-Өлгий аймагт 19.3 тэрбум, Баянхонгор аймагт 29.2 тэрбум, Булган аймагт 14.4 тэрбум, Говь-Алтай аймагт 13.9 тэрбум, Дундговь аймагт 23.8 тэрбум, Өвөрхангай аймагт 24.5 тэрбум, Сүхбаатар аймагт 12.4 тэрбум, Ховд аймагт 27 тэрбум, Хэнтий аймагт 27 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох гэнэ.
Харин 2027 оны төсвийн жилд нийслэлээс гадна долоон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Тодруулбал, Өмнөговь аймаг хамгийн их орлого буюу 1.5 их наяд төгрөг төвлөрүүлэх бол Улаанбаатар хот 421.5 тэрбум төгрөг, Орхон аймаг 107 тэрбум төгрөг, Дорноговь аймаг 16.8 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймаг 12.1 тэрбум төгрөг, Дархан-Уул аймаг 11.8 тэрбум төгрөг, Төв аймаг 3.4 тэрбум, Дорнод аймаг 600 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэх гэнэ.
График: 2027 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно.                                                                              
Д/д
Аймаг
Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/
1
Архангай
36,556.8
2
Баян-Өлгий
19,370.0
3
Баянхонгор
29,267.9
4
Булган
14,450.8
5
Говь-Алтай
13,935.7
6
Дундговь
23,823.4
7
Завхан
51,053.1
8
Өвөрхангай
24,554.2
9
Сүхбаатар
12,404.9
10
Увс
49,600.1
11
Ховд
27,024.3
12
Хөвсгөл
56,393.9
13
Хэнтий
27,060.7
14
Говьсүмбэр
9,844.5
Нийт дүн
395,340.4
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn