Жаргалант суманд 32000 гаруй малын сэг зэм устгажээ
Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас Жаргалант суманд малын сэг зэм устгалын ажлыг хийжээ. Энэ үеэр 32 мянга гаруй сэгзэм устгасан байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 01 албан даалгавар, аймгийн Засаг даргын А/122 ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд сэгзэм устгалын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Жаргалант сумын хэмжээнд нийт 46.627 толгой мал хорогдсон нь аймгийн хэмжээнд хамгийн их малын хорогдолтой сум юм.Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар Мал эмнэлгийн газартай хамтран 1867 бод, 30617 бог, 45 нохой нийт 32.529 сэг зэмийг шатаан булж устгажээ. Тус аймгийн 23 сум 1 тосгоны хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор малын сэгзэм устгалын ажил үргэлжилж байна.
Б.Гантуяа