Жаргалант суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх баг ажиллана
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Жаргалант суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх багийг маргаашнаас ажиллуулахаар болов.
Жаргалант суманд өнгөрсөн оны 10 дугаар сард цас их хэмжээгээр унаж хайлмагтан хөрсний дээр мөсөн бүрхүүл тогтож, нийт 14 удаа цас орж хөндий, талдаа 40-60 см, гуу жалгандаа 80-100 см цас тогтож сумыннийтнутаг дэвсгэр зудын байдалд орсон байна.
Суманд өвөлжиж байгаа 240 гаруй мянган мал бэлчээргүй болж, тэжээл өгч байгаа бөгөөд нийт 15 мянга орчим мал хорогдоод байна.
Жаргалант сумандаймгийн Онцгой комиссын шийдвэрээр Мал хамгаалах сангаас энэ оны нэгдүгээр сард 12 тонн өвс, 10 тонн тэжээл, өчигдөр Улсын нөөцөөс 50 тонн тэжээлийг тус тус хөнгөлттэй үнээр хүргэсэн байна. Мөн Цагаан-Уул суманд байрлах улсын нөөцийн фондноос 50 тонн өвс үнэгүй хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ.
Б.Гантуяа