ҮХЦ-ийн даргын цалинг 7.245.360, гишүүний цалинг 6.995.520 болгож, нэмнэ

0

“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөл батлагдвал ҮХЦ-ийн даргын цалин 7.245.360 төгрөг, гишүүний цалин 6.995.520 төгрөг болж, нэмэгдэнэ. Одоо ҮХЦ-ийн дарга 5.727.476 төгрөг, гишүүн 5.777.677 төгрөгийн цалин авч байна.
ҮХЦ-ийн дарга, гишүүдийн цалинг нэрлэсэн дүнгээр боддог аж. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд ҮХЦ-ийн дарга, гишүүдийн цалин нэмэгддэггүй. Тэдний цалинг нэмэхийн тулд тэр бүрт УИХ тогтоол гаргах шаардлага үүсдэг юм байна. Тиймээс тэдний цалинг нэрлэсэн дүнгээр бодохоо больж, итгэлцүүрээр тооцдог болгох гэж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn