Түнэл суманд ирсэн баавгайг бугуйлдан барьж авчээ

285
Хөвсгөл аймгийн хэмжээнд баавгай айлын хотонд орж ирсэн,мал руу дайрсан тохиолдлууд гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд баавгайн бамбарууш Түнэл сумын малчин айлын хотонд ирсэн байна. Нутгийн залуус баавгайг бугуйлдан барьж авч Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ажлын багт хүлээлгэн өгчээ. Баавгайг энэ өвөл бие даан амьдрах чадваргүй гэж үзэж Улсын хамгаалалттай газарт аваачиж тэжээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Тус аймагт баавгай төв сууринд орж ирэх, мал барих тохиолдол их байгаа учраас аймгийн Онцгой комисс хуралдаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор баавгайтай тэмцэхэд 26 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn