Түнэл суманд гарсан түймрийг шуурхай ажиллаж цурманд оруулан унтраажээ
Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 баг Харганын аманд энэ сарын 4-ний үдээс хойш гарсан түймрийг сумын гамшгийн үед ажиллах нэгдүгээр ээлжийн иргэд, албан хаагчид шуурхай ажиллаж цурманд оруулж унтраасан байна. Түймэрт 10 га талбай шатсан бөгөөд одоогоор тус багт нь хүлээлгэн өгч байнгын манаачтай байгаа гэнэ. Түймрийн голомтод сумаас 24 албан хаагч, багаас 30 иргэн, 5 автомашин, 15 мотоцикл, 6 морьтой ажилласан гэдгийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Чимэдмаа мэдээллээ. Нутгийн иргэн юм шатааж байгаад гал алдсаны улмаас түймэр гарсан ажээ.
Б.Гантуяа