Баавгайтай тэмцэхэд 26 сая төгрөгийг зарцуулна

236
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд идэш тэжээл хайсан баавгай болон бамбарууш малчин айл өрхийн малд халдсан тохиолдол гарсаар байна. 
Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас ажлын баг гарч, Цагаан-Уул сумын айлын хотонд ирсэн бамбаруушийг барьж Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт хүргэж өгсөн. Өнгөрсөн өдрүүдэд Цагаан-Уул суманд дахин 2 баавгай гарч ирж айлын үхэр идсэн байна. Иймээс аймгийн Онцгой комисс хуралдаж иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор баавгайтай тэмцэхэд 26 сая төгрөгийг зарцуулахаар боллоо.
Төсвийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах бөгөөд баавгай унтуулдаг буу, зөөвөрлөхөд шаардлагатай зүйлсийг авах гэнэ. Дээрх 2 баавгайг унтуулж байгаад тайгад нь зөөвөрлөн аваачиж идэш тэжээлийн хамт орхихоор төлөвлөж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn