Айлын хотонд ирсэн бамбаруушийг ирэх 5 дугаар сар хүртэл тэжээнэ

260

Хөвсгөл аймгийн нутагт дэвсгэрт сүүлийн өдрүүдэд баавгай үзэгдэж, айлын хот руу дайрч мал барьсан тохиолдлууд гарсаар байна. Он гарсаар аймгийн БОАЖГ-т баавгайтай холбоотой 15 дуудлага ирсэн байна. Энэ сарын 16-нд Цагаан-Уул сумын нутагт айлын хотонд ирсэн баавгайн бамбаруушийг барьж авчээ.
Тухайн бамбарууш энэ өвөл бие даан амьдрах чадваргүй тул Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд хүлээлгэн өгч 5 дугаар сар хүртэл тэжээхээр болжээ. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Цагаан-Уул, Түнэл, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Улаан-Уул, Баянзүрх зэрэг суманд баавгай байгаа дуудлага мэдээлэл ирсэн байна. Энэ жилийн хувьд самар, жимс ховор ургасан. Тиймээс хоол тэжээлгүйн улмаас баавгай айлын мал руу дайрч, хонь, ямаа барьж идэх тохиолдол гарсаар байгаа гэнэ.
Мөн өчигдөр Түнэл сумын нутаг дэвсгэр Үертийн таг орчмоор баавгай орж ирж айлын ямаа барьсан тохиолдол гарчээ. Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг БОАЖГ-аас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn