Хөвсгөл нуураар зорчихыг хязгаарлан хяналтын пост ажиллаж эхэллээ

431
Гол нуурын мөс хайлж байгаа тул иргэдийг гол мөрөн болон Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг Онцгой комиссын дарга Л.Ганболд анхаарууллаа. Холбогдох хууль хяналтын байгууллагуудаас анхааруулан сэрэмжлүүлсээр байтал ард иргэд мөсөөр зорчсоор байгаа тул хяналтын пост 2 цэгт ажиллаж эхэллээ. Хатгал тосгоны Мэргэний үзүүрт Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хяналтын захиргаа, ОБГ-ын алба хаагчид, Захирагчийн албатай хамтран хяналт хийж байна.
Мөн Ханх сумын 13-н овоон дээр сумын МХГ, БОАЖГ-ын алба хаагч нартай Цагдаагийн алба хаагч нар өчигдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж мөсөөр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна. Иймээс иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж мөсөөр зорчихгүй Сантын даваагаар зорчих хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул аймгийн Онцгой комиссын  23-р хуралдаан дээр мэдээллээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn