Хөвсгөл нуураар зорчихыг хязгаарлан хяналтын пост ажиллаж эхэллээ

Мөн Ханх сумын 13-н овоон дээр сумын МХГ, БОАЖГ-ын алба хаагч нартай Цагдаагийн алба хаагч нар өчигдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж мөсөөр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна. Иймээс иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж мөсөөр зорчихгүй Сантын даваагаар зорчих хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул аймгийн Онцгой комиссын 23-р хуралдаан дээр мэдээллээ.
Б.Гантуяа