Мөрөн сумын дөрвөн чиглэлд зам хаана

455
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой комиссын есдүгээр хуралдаанаар  энэ оны хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08.00 цаг хүртэл Мөрөн сумаас гарах, орох бүх хөдөлгөөнийг дөрвөн чиглэлд хаахаар шийдвэрлэв.
Аймгийн Онцгой комиссоос коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн Шуурхай албыг байгуулан 24 цагаар тогтмол ажиллуулж байна. Битүүний өдрөөс эхлэн Мөрөн сумын Хилэнтийн гүүр, Үертийн ам, Нисэх болон Хатгал чиглэл, Хүндэтгэлийн хаалга гэсэн 4 чиглэлд зам хааж хяналтын пост ажиллана.
Иймээс ард иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, төр засгаас гаргаж буй тогтоол шийдвэрийг мөрдөж сар шинийн баярын өдрүүдээр өргөн дэлгэр золголт тэмдэглэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд анхааруулав.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn