Хөвсгөл аймагт 127 цэгт хөдөлгөөнийг хязгаарлан хяналтын пост ажиллаж байна

572
Улсын хэмжээнд улс, хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийн дагуу Хөвсгөл аймагт 127 цэгт энэ сарын 23-ны өглөөний 08 цагаас эхлэн хөдөлгөөнийг хязгаарлан хяналтын пост ажиллаж эхэллээ.
Хяналтын постын цэгт 1748 албан хаагч 102 техних хэрэгсэлтэй ажиллаж байна гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.  Мөрөн сумын Хилэнтийн гүүр, Үертийн ам, Нисэхийн зам, Чулуутын ам, Сүхийн ам, Хүндэтгэлийн хаалга гэсэн 6 чиглэлд зам хааж хяналтын пост ажиллаж байна.
Энэ үеэр иргэд Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хүндэтгэн сахин биелүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагч нарт хүндрэл бэрхшээл учруулахгүй байхыг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд анхааруулж байв. Хязгаарлалт ирэх долоо хоногийн пүрэв гарагийн өглөөний 08:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn