Хөвсгөл аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 15 боллоо
Хөвсгөл аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 15 боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Цэцэрлэг сумаас ойрын хавьтлын 344 хүний сорьцыг өчигдөр тээвэрлэн авчирч хийсэн PCR шинжилгээнээс 3 тохиолдол эерэг гарснаар аймгийн хэмжээнд нийт 15 тохиолдол бүртгэгдлээ. Мөрөн сумаас тандалтын зорилгоор 44 хүнээс авсан сорьцод PCR шинжилгээ хийхэд халдвар бүртгэгдээгүй сөрөг гарсан байна.
Өнөөдөр шинээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд болон Цэцэрлэг сумын төрийн албан хаагчдаас тандалтын зорилгоор PCR шинжилгээний сорьцыг цуглуулж байгаа бөгөөд тэдгээр иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна. Нийт батлагдсан тохиолдлын 6 нь хөдөөгийн багийн иргэдээ силэрсэн тул малчид хээр малдаа явахдаа айл, саахалтаараа зочлохгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.