Хөвсгөлд 6 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ
Хөвсгөл аймагт өчигдөр 6 хүний PCR шинжилгээний эерэг гарчээ. Тус шинжилгээг баталгаажуулахаар Орхон аймгийн бүсийн оношилгоонд явуулсан талаар Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэний буюу хүнс тээврийн жолоочийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул энэ сарын 17-ны өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглоод байгаа. Тухайн иргэнээс 6 дахь хоногт авсан шинжилгээ эерэг гарсан ба түүний гэр бүлийн 2 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад мөн эерэг хариу гараад байсан юм.