Хөвсгөл аймагт хийсэн РСR шинжилгээгээр 6 иргэний хариу эерэг гарлаа
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос очсон сэжигтэй тохиолдлын зургаан PCR шинжилгээ эерэг гарчээ. Тус шинжилгээг баталгаажуулахаар Орхон аймгийн бүсийн оношилгоонд явуулсан бөгөөд хариу маргааш /2021.03.17/ гарна.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос очсон иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул энэ сарын 17-ны өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглоод байсан. Тус иргэнээс зургаа дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Мөн гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар авахад мөн эерэг гарсан талаар бид мэдээлж байсан.
Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу явуулж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээг Мөрөн суманд авч ирж PCR шинжилгээ хийсэн байна.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар