Гурван цагийн дотор 9 согтуу жолооч илрүүлжээ

491
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн баасан гарагийн оройн 20 цагаас 23 цагийн хооронд Мөрөн суманд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт хийсэн байна. Энэ үеэр 9 жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсны дотор 3 эмэгтэй байсан гэнэ. “Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоноор зам тээврийн осол гаргах, хөдөлгөөнд оролцож буй иргэнийг хохироох, гэмт хэрэг гаргах эрсдэлтэй учраас архи согтууруулах ундаатай холбоотой хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллана” гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням мэдээллээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn