Гурван цагийн дотор 9 согтуу жолооч илрүүлжээ
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн баасан гарагийн оройн 20 цагаас 23 цагийн хооронд Мөрөн суманд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт хийсэн байна. Энэ үеэр 9 жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсны дотор 3 эмэгтэй байсан гэнэ. “Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоноор зам тээврийн осол гаргах, хөдөлгөөнд оролцож буй иргэнийг хохироох, гэмт хэрэг гаргах эрсдэлтэй учраас архи согтууруулах ундаатай холбоотой хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллана” гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням мэдээллээ.
Б.Гантуяа