Архи, согтууруулах ундаа худалдаж буй эсэхэд хяналт тавьж байна

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Мөрөн сумын багийн Засаг дарга нар оройн 18 цагаас эхлэн орой бүр тогтмол шалгалт хийж байна.
Энэ үеэр амны хаалт зүүгээгүй иргэдэд шинэ төрлийн коронавирүсний халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт заавал зүүх шаардлагатайг анхааруулжээ.
Тус аймагт улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан баар, ресторан, караокег хаасан бөгөөд Мөрөн сумын хэмжээнд архи, согтууруулах ундаатай холбоотой хэрэг зөрчил багассан байна.
Б.Гантуяа