Хөвсгөлд гэмт хэрэг 66 хувиар буурчээ

Аймгийн Онцгой комиссоос болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон. Мөн аймгийн Онцгой комиссын 15-р хуралдаанаар энэхүү шийдвэрийг энэ сарын 30 хүртэл сунгасан. Сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг зөрчил ихэвчлэн архи согтууруулах ундаа хэрэглэснээс гарч буй учраас ард иргэдийг аливаа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байлаа.
Б.Гантуяа