Жаргалант сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраахаар ус зөөвөрлөж байна

467

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Тойн Баян-Уулын Мухарт гарсан ойн түймрийг бүрэн унтраахаар нутгийн иргэд ус зөөвөрлөж байна.
Түймэр энэ сарын 16-нд гарч 20 орчим га талбай шатжээ. Түймрийг тус сумын  1, 2 дугаар ээлжийн албан хаагчид, багийн иргэд, эрэгтэй бүх төрийн албан хаагчид нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 10 гаруй машин техник, 20 орчим мотоциклтой ажиллаж цурманд оруулж, тархалтыг зогсоосон.
Өчигдөр орой аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч хүч нэмэгдүүлэн ирсэн байна. Өнөөдөр түймрийг бүрэн унтраахаар голоос ус зөөвөрлөн ажиллаж байна.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn