Жаргалант сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

544
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Тойнбаян-Уулгэдэг газар ойн түймэр гарсан бөгөөд нутгийн иргэд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т ойн түймэр энэ сарын 16-нд гарсан байна. Орон нутгийн иргэд оройн 22цагт түймрийн тархалтыг зогсоосон бөгөөд өнөөдөр бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойн нөхөрлөлийн мод цэвэрлэж, тусгаарласан 20 га талбай өртөж шатжээ. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 5 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа ажээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn