Жаргалант сумын 640 хүүхдийн сургууль 7 дугаар сард ашиглалтад орно

175


Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Тус сургуулийн барилга ирэх долдугаар сарын 1-нд ашиглалтад орох юм. Барилгын гүйцэтгэгчээр "Их эрин констракшн" ХХК ажиллаж байгаа ажээ.

Жаргалант суманд зудын нөхцөл байдалтай холбоотой отрын бүсэд өвөлжиж, хаваржиж байгаа өрхийн 60 гаруй хүүхэд хичээлдээ ирж чадахгүй болсон байна. Иймд сурагчдыг отрын бүс нутагт ойр байгаа сургуулиудад түр шилжүүлэн сургах, бие даан ажиллах дасгал даалгавар хүргэх, хоцрогдол арилгах тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө.

Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангийн 228 сурагч “Eduten” платформыг ашиглан суралцаж байгаа бөгөөд гүйцэтгэл 76 хувьтай байгаа талаар сургуулийн удирдлагууд хэлж байв. Мөн нэг ангийг нөхөн хангалтын зардлаараа цахим болгон тохижуулж байгаа гэлээ. “Eduten”, “Pearson” платформд 29 таблет ашиглан сургалтаа явуулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn