Л.Энх-Амгалан: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн барилгын ажлыг өөр компанид шилжүүлнэ

139
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль бүх ангиа галлаж халаадаг, ширээ, сандал, самбар гээд бүх л зүйл нь хичээл хийх боломжгүй болтол эвдэрчээ. Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээлэл  ХЭҮК-т ирсэн. 
Дээрх гомдол, мэдээллийн мөрөөр сургуулийн барилгын ажил зогссон шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, нөхцөл байдал зэргийг тодруулах хүрээнд ХЭҮК-д тус сургуульд ажиллаад байсан юм. 
Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд Л.Энх-Амгалан тайлбар өгчээ.
Тэрбээр, "Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг "Есүй орд" ХХК барихаар 11 жилийн өмнө ажил нь эхлээд өнөөдрийг хүртэл дуусаагүй.
Энэ бол Монгол Улсын түүхэнд хамгийн удаан баригдсан ч дуусаагүй барилгын ажлаар хар толбо болж үлдэнэ.
Хөвсгөл аймгийн барилга, хот байгуулалтын газар, улсын комисст багтдаг эрх бүхий, нэр бүхий хүмүүс хуйвалдаж, гарын үсэг зурж улсын комисст хүлээж аваад, тус компанид 100 хувь мөнгийг нь олгочихсон байдаг. Дуусаагүй барилгыг 100 хувь дууссан гэж олон хүн нийлж гарын үсэг зурна гэж байх уу. Энэ бол цэвэр албан тушаал, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэг мөн.
Хуулийн байгууллагын дүгнэлт гарч байж улсын комисст хүлээж авсан хууль бус акт цуцлагдаж байж дараагийн шийдвэр гардаг хуультай.
Би өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр очиж ажиллахдаа хуулийн байгууллагын дүгнэлт гарангуут тус компанийн эрхийг цуцалж, хар жагсаалтад оруулна гэдгээ хэлсэн. Ажлыг өөр компанид шилжүүлж, богино хугацаанд 100 хувь гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдгийг сайдын хувьд хариуцлагатай хэлье.
Улаан-Уул сумаас гадна Ренчинлхүмбэ суманд яг адилхан ийм нөхцөл байдал үүссэн. Улсын комисс нэрээр авилгал авдаг нь хариуцлагаа үүрээд яв, ажлыг нь дуусгах үүргийг би өөр дээрээ авч ажиллана. Баянзүрх сумын сургууль ашиглалтад орсон. 2024 онд Цагааннуур суманд дотуур байр бүхий шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумдад шинэ сургууль, шинэ цэцэрлэгүүд баригдана" гэжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn