Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн спорт зааланд гарсан галын дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЕБС-ийн спорт зааланд гал гарсан байна.
Одоогоор тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж буй бөгөөд тус аймгийн ОБГ-аас галын дүгнэлтийг хийхээр ажиллаж буй юм. Мөн дээрх галаас үүдэн ямар нэг хүн бэртэж гэмтээгүй талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.