Айлын өвөлжөө шатаж, 200 төл мал хорогджээ Нутгийн мэдээ / Цаг үе / Мэдээ мэдээлэл 2021/04/14 09:38 580 Хуваалцах Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Солонго” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т өчигдөр /2021.04.13/ малчин Б-гийн өвөлжөө шатаж төл мал хорогджээ. Галын тухай мэдээллээр орон нутгийн 15 иргэн ажиллаж малчин Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг унтраасан байна. Уг гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна.скачать dle 12.0 580 Хуваалцах Facebook Twitter