Хөвсгөл аймгийн нутагт газар хөдөлжээ

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад, тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.
Газар хөдлөлт аймгийн төвөөс баруун хойд зүгт 251 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 79 км-т, 51°06’36.0″N 98°19’12.0″E байршилд болжээ.