Хөвсгөл аймгийн онцгой байдлын албаны ажилчид "Галын хоолой эвхэх төхөөрөмжийг"-ийг санаачлан хийлээ

366


Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Э.Мягмаржаргал, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ нар галын хоолой эвхэх төхөөрөмжийг шинээр санаачлан хийлээ.


Тус төхөөрөмжийг гал унтраах автомашинд байрлуулан гал түймэр унтраах үйл ажиллагаанд ашиглаж байна.
Ингэснээр галын хоолойг богино хугацаанд дан болон давхар байдлаар эвхэхэд аврагч, гал сөнөөгч нарын ажлыг хөнгөвчлөх давуу талтай юм. Цаашид харьяа анги, салбаруудад хийж өгөхөөр төлөвлөж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn