ХӨВСГӨЛ: Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй байна

103


Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Ухмал-Уул гэдэг газар өчигдөр 13 цаг 48 минутад  4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас  Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Хөвсгөл аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 27 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд  болсон гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn