ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв

151
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун зүгт 24 километрийн зайд өнгөрсөн шөнө Ханх сумын Хороо багийн нутаг Оёг гэдэг газрын ойролцоо Хөвсгөл нуурын усан дотор 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж Ханх сумын иргэд мэдээлсэн байна.

Тус аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 31 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд  боллоо гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn