ХӨВСГӨЛ: Хөвсгөлд бороо орлоо
Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумдын нутгаар энэ оны анхны бороо орлоо. Тодруулбал өчигдөр Цагааннуурт 0,8 мм, өнгөрсөн шөнө Баянзүрхэд 0,6 мм, Мөрөнд 0,6 мм бороо орсон байна.
Тус аймгийн нутгаар энэ сарын 10-нд зарим нутгаар 13-нд ихэнх нутгаар цас орж явган шуурга шуурах төлөвтэй байна. Харин 3-р сарын 12-оос дулаарна гэж Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.