Тунадас нэмэгдүүлж үүлэнд нөлөөлнө

376

Хөвсгөл аймгийн нутгаар хур тунадас ороогүйн улмаас хуурайшилт нэмэгдсээр ихэнх сум хуурайшилтын 3-4-р зэрэгт хүрсэн байна. Тус аймгийн нутгаар өнөө шөнө болон маргааш хур тунадас орох төлөвтэй байна. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс тунадас нэмэгдүүлж үүлэнд нөлөөлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна гэдгийг синоптик инженер Л.Сүхбаатар мэдээллээ. Маргааш аймгийн нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтрэх гэнэ. Харин өдөртөө 3-8 градус дулаан байх аж.  

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn