Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтжээ
Хөвсгөл аймагт өчигдөр, өнгөрсөн шөнө цас орж ихэнх нутгаар 0-10 см цасан бүрхүүл тогтсон байна. Нийт нутгаар өчигдөр 4-17 градус, өнгөрсөн шөнө 13-26 градус хүйтэн байлаа.
Хоногийн хамгийн дулаан нь Рашаантад -4,4 градус, хамгийн хүйтэн нь Рэнчилхүмбэ суманд -26,6 градус хүйтэн хоножээ.Тус аймгийн нутгаар энэ сарын 20-ндзарим газраар цас орно.
Салхи 20-ндбаруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна, бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метр. Хүйтэрч, Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх бол 22-ноос хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа ажээ.