ХӨВСГӨЛ: Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг он дуустал хориглов
Бог малын гоц халдварт мялзан өвчин Хөвсгөл аймгийн Рашаант суманд 2022 оны наймдугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус сумын Засаг дарга есдүгээр сарын 2-нд А/80 захирамж гаргаж, “Хорио цээрийн дэглэм” тогтоогоод байгаа билээ.
Мөн түүнчлэн дээрх тогтоолтой холбоотойгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга есдүгээр сарын 6-нд А/287 тоот захирамж гаргаж, он дуустал буюу 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл мал, амьтан орох шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.