Хөвсгөл аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
Хөвсгөл аймаг өнөөдрөөс буюу зургадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 9-нийг дуустал хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Тус аймагт өчигдрийн байдлаар 54 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдлын тоо 1086 болсон байна.
Тиймээс хот, хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварыг тогтоон барих шаардлагатай гэж Хөвсгөл аймгийн Онцгой комисс шийдвэрлэжээ.