Галзуугийн голомтод байгаа мал амьтныг дархлаажуулалтад хамруулжээ

Энэ сарын 7-нд Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Хүнх гэдэг гэдэг газар хаваржиж байгаа малчин Ц-ийн бэлчээрт явсан үхэр рүү 2 чоно халдсан юм. Хоёр чононы нэг нь хүнээс зугтааж, нөгөө нь мал дагаж малчны хотонд иржээ. Тэр чоныг буудаж дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчтэй нь батлагдсан учраас 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон ажээ.
Б.Гантуяа