Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо

260

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ыг хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийн анхдугаар хуралдаан боллоо.
 
сонин mn
Хурлаар “Хөвсгөл” нуурыг  хамгаалах дөрвөн чиглэлийн 26 ажлыг хэлэлцэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн юм. Мөн бохир хог хаягдал, нэгдсэн зохицуулалтгүй усан замын тээвэр, нуур орчмын ой хамгаалал, амралтын газруудын стандарт зэрэг “Хөвсгөл” нуурт тулгамдсан дөрвөн гол асуудлын хүрээнд дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо.
 
сонин mn
Дашрамд мэдээлэхэд “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”  нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллах юм.
 
сонин mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn