Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулна

432

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах” ажлын хүрээнд нууранд живсэн 28 машин, техникийг татан гаргах ажиллагааг эрсдэлгүй гүйцэтгэхээр төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Ажлын хэсгийн ээлжит хурал Батлан хамгаалах яамны “Сайдын зөвлөлийн хурлын танхим”-д боллоо.
 
Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах зорилгоор нууранд живсэн машин, техникийн байршлыг эхний ээлжид илрүүлэх суурь судалгааг оновчтой хийж байж татан гаргах ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулна. Тиймээс энэ чиглэлийн нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөний ажлыг талууд хамтран боловсруулахаар ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар ярилцлаа.
 
сонин mn
 
Түүнчлэн Хөвсгөл нууранд живсэн 28 ширхэг машин, техникээс тав нь дотроо 40 орчим тонн шатахуунтай. Эдгээр шатахуунтай машин, техникийг татан гаргахад юуны түрүүнд тухайлсан багаж, хэрэгслээр шатахууныг соруулж, дараа нь татан гаргах процессын ажиллагааг явуулах нь зүйтэй гэдэг саналыг “Ниппон салвейж” компанийн төлөөлөгч хэлсэн юм.
 
сонин mn
 
Ажлын хэсгийн энэ удаагийн ээлжит хурлаар судалгааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, дараа дараагийн шатны арга хэмжээ болон татан гаргах ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмжийг асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn