Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хэсэг байгуулна

286
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр “Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хэсэг”-ийг ирэх долоо хоногт байгуулахаар болжээ.  Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах аж. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлэх юм байна. Тус ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ажиллаж, дээрх ажлуудаа хянаж, хэрэгжилтийг ханган ажиллах юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn