Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэх ажлын явц эрчимжлээ

280

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх усны салбарт онцгой анхаарч ажиллаж байгаа. Саяхан гэхэд л Хөвсгөл далайг ЮНЕСКО-ийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэх ажлаа эрчимжүүлж, нуурын цэнгэг байдлыг хадгалахад онцгой анхаарах, усны чанарыг байнга судлаж, хянах судалгааны төв байгуулахыг салбарын яаманд чиглэл болгосон юм. 
 
Энэ дагуу ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хуралдаж эхэллээ.
 
Хурлаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэр дэвшүүлэх ажлын явц, нөөц газруудын бүсчлэл болон үндсэн чиг үүрэг зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 
Дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр Хөвсгөл нуурыг хамгаалах ажил олон улсын стандартын дагуу хийгдэх бөгөөд тайлан, мэдээгээ ЮНЕСКО-д хүргүүлж байх юм. Энэ хүрээнд далайн эрэг дагуух ашиглалтад ч тодорхой хэмжээний өөрчлөлт орох шаардлага гарч байна.  
 
Д.Дандархүү
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn