Эрдэнэбулган сумын халианд автсан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлнэ

300


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгийн гол 2021 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эргээ даван хальжээ. Улмаар халиа гүйж Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 30 өрхийн 159, 2 дугаар багийн 3 малчин өрхийн 9 иргэн, 461 толгой мал усанд автсаныг нүүлгэн шилжүүлсэн. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулахын тулд шинээр хогийн цэг төлөвлөн, нүүлгэн шилжүүлэх, халиан давтсан хэсгээс цооног гарган хяналт тавих зайлшгүй шаардлага үүссэн тул санхүүгийн эх үүсвэр хүсжээ.
Голын халиа томорсоор өдгөө тус сумын хогийн цэг автаад байгаа юм. “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”хуралдаж Эгийн  голын халиан давтаад буй Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх, үүнд шаардлагатай санхүүжилтийг олгохоор болжээ.

Хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 197 сая төгрөг, цооног барихад хэрэгцээтэй 13.6 сая төгрөгийн хүсэлтийг “Орчны бохирдол бууруулах үндэсний хороо” хуралдан шийдвэрлэсэн байна. Мөн цаашдаа голын ай савын дэргэд хогийн цэг байгуулахгүй байх, байгааг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэг халианд автсанаар Эгийн гол бохирдох үндсэн нөхцөл үүссэн. Цаашдаа дулаан болж мөс гэсэх явцад хогийн цэгээр бохирдсон ус Эгийн голоор дамжин Сэлэнгэ мөрөнд бохирдол үүсгэх эрсдэлтэй болсон ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn