Ховд, Хөвсгөл аймагт голын усанд 35 хүн, 7000 мал боогджээ

431

Гол, мөрний усны үер: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Бөөргийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 5 өрхийн 26 хүн /12 том хүн, 14 хүүхэд/, 5000 бог мал “Бөөргийн” голын усанд боогдсон тухай дуудлагаар /2021.08.18-ны өдрийн 17:15 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан “Бамбай” гэдэг газар очиж үлдсэн 10 км газрыг явганаар туулахаар болсон байна.
 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 10 км, сумын төвөөс хойд зүгт 41 км-т/ Дэлгэрмөрөн голд 4 зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлагаар /2021.08.18-ны өдрийн 04:24 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан очиж иргэн С /34 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай Ө /31 настай, эмэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/, Н /7 настай, эмэгтэй/ нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг 2 цаг 04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргасан.
 
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 3 км, сумын төвд/ 2 өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Дэлгэрмөрөн голын усны түвшин нэмэгдэж 1 айл үерийн усанд автсан тухай дуудлагаар /2021.08.19-ний өдрийн 06:15 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиж иргэн Б-гийн 5 ханатай гэр, 2 том хүн, 3 хүүхдийг аюулгүй газарт хүргэн ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn