Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

235
Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах ажлын орон зайн төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалт боллоо.
Уулзалтаар Ханх сумын төвийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын орон зайн төлөвлөлтөд тулгараад байгаа нуурын эргийн хамгаалалтын бүс, суурьшлын эдэлбэр газрын хил доторх ойн хамгаалалтын бүс болон түүнд харьяалагдаж буй газар олголт, нүүлгэн шилжүүлэлт, цаашид тэлэх хэрэгцээтэй суурьшлын бүс зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Дээрх асуудлын хүрээнд ажлын төлөвлөгөөг зардлын тооцооны хамт боловсруулан Засгийн газарт танилцуулан, шийдвэр гаргуулж, БОАЖЯ-ны холбогдох газруудыг оролцуулан ажлын хэсэг байгуулж, цаашид үе шаттай зохион байгуулахаар боллоо.

Ханх сумын төлөвлөлтийн хүрээнд үүссэн энэ асуудлууд нь зөвхөн нэг сумынх бус Хөвсгөл нуурыг бохирдуулж байгаа нуурын эрэг дагуух суурьшлын бүсүүд болон орчны бүсийн 5 сумын хэмжээнд авч хэлэлцэх нэн шаардлагатай асуудал гэж оролцогчид онцолж байлаа.
Уулзалтад тус ажлын төслийн нэгж болон зөвлөх үйлчилгээний байгууллагын төлөөлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Ойн бодлого, зохицуулалтын газар, Усны бодлого зохицуулалтын газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Хөвсгөл нуурын Эг голын сав газрын захиргаа зэрэг холбогдох албаныхан цахимаар болон биечлэн оролцлоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn