Далавч нь гэмтсэн дэгдээхэй ганцаар үлджээ
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын орчим Өлзийт нууранд 5 дэгдээхэйтэй хун шувуу зуссан байна. Түүний нэг дэгдээхэй нь гэмтэж нисэж чадахгүйн улмаас ганцаар үлдсэн байна. Нуур хөлдөж, амьдрах нөхцөл байдал нь хүндэрсэн учраас Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан дэгдээхэйг барьж, байгууллага дээрээ авч ирсэн байна.
Дэгдээхэйн далавч нь багадаа гэмтсэн бололтой дэвүүр хийж чадахгүй байгаа гэнэ. “Цаашид газар үзэж байж тавих эсвэл дулаан гэр бэлдэж тэжээн, дараа хавар эхтэй нь баяртай уулзуулах хүсэл тун ч их байна” гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэлж байлаа.