Хөвсгөл нуурт үлдсэн хос хунг ижил сүрэгт нь тавилаа

634
Хөвсгөл нуурт өнгөрсөн намар хос хун дулаан орныг зорилгүй үлдсэн бөгөөд тэднийг дулаан байранд тэжээж байгаад хунгийн сүрэгт нь тавилаа. Хунгууд Жанхай орчмын нуурын эргээр намаржсан бөгөөд Хөвсгөл нуур бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтсоны улмаас байрлах газаргүй болжээ. Нуурын мөсний хажууд идэш тэжээлгүй байсан хунгуудыг нутгийн иргэн гэртээ аваачин тэжээж байгаад Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд шувуудыг дулаан байранд байлгахыг уламжилжээ. Иргэний хүсэлтийн дагуу Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид нутгийн айлд өвөлжиж байсан 2 хун шувууг хамгаалалтын захиргааны хашаанд тээвэрлэн ирж тэжээж  өвөлжүүлсэн байна. Урин дулаан цаг ирж Хөвсгөл нуурт усны шувууд болон хунгийн сүрэг ирсэн тул хос хунг нуурт тавьсан байна.  Шувууд  нухаж зөөллөсөн талхаар өдөрт 3 удаа буюу нэг өдөрт 2 талхаар хооллодог байжээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn